сүүлийн үеийн coнин хачин

Майклын хүүхдүүд шинэ асран хамгаалагчтай болов
Өчигдөр 19 цаг 41 минут
Дуучин Дайана Росс, попын хаан Майкл Жексон хоёрыг жирийн биш найзууд байсан хэмээдэг. Үүнийг гэрчлэх нэг жишээ нь Майклын хүүхдүүдийн асран халамжлагчаар Дайана Россыг сонгосон явдал юм.

Уг нь Майклын ээж Кэтрин Жексон хүүхдүүдийг халамжилж байсан ч нас нь өндөрт гарсан тул Дайана Росст энэ эрхийг шилжүүлэхийг хүсэж байгаа аж.

Кэтрийн Жексон ирэх сард 81 насны босго алхах юм. Попын хаан нас барахынхаа өмнө ямар нэгэн золүй явдал тохиолдвол хүүхдүүдийг нь дээрх хоёр хүнд даатгахыг хүссэн гэрээслэл хүртэл бичсэн байдаг.